Энэ сарын 30-наас буюу даваа гаригаас эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын салбар, архаг хууч өвчтэй иргэдийг гуравдугаар тунд хамруулахаар болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Нийт тавин мянган хүнд сайн дурын үндсэн дээр хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Гуравдугаар тунд файзер вакциныг ашиглана.
Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна" гэлээ.