Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2422 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 571 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1851 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас нэгхүн нас барж, нийт нас баралтын тоо 924 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 7737
-Хүндэвтэр 3844
-Хүнд 1021
-Нэн хүнд 200 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12802 хүн эмчлүүлж байна. Үүнээс 1890 хүүхэд, 390 жирэмсэн эмэгтэй байна.Сүүлийн 24 цагийн хугацаанд 2131 хүн эдгэжээ.