"Андлалын өргөө" хөшөөг нураах шийдвэр гаргасан нь олны хэл ам дагуулаад байна. Тиймээс уг асуудлаар өнөөдөр БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ.
БОАЖ-ын сайд Ц.Уртнасан "Зохиогчийн шавь нартай нь ярилцсан хэдий ч оюуны өмчийн эзэн хянаж болохгүй хүндрэл үүссэн. Гүйцэтгэл бүрэн хийгдэж дуусаагүй байхад, зохиогчийн гэр бүлээс зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлт гаргасны дагуу нураахаар шийдвэрлэж байна. Учир нь уг ажлын бүтээн байгуулалтад хийгдэж байхад зураач нь бурхан болсон. Тиймээс энэ ажил цаашид хийгдэх боломжгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, "Андлалын өргөө" хөшөөг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нурааж байна.
Улмаар "Андлалын өргөө" хөшөөг барьсан "Хос санаа" ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгөө шилжүүлсэн. Мөн барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд орон нутаг нь үүссэн хогийг бүрэн устгах юм. Харин дахин ашиглах төмөр болон хаягдлыг орон нутаг өөрсдөө шийдээд зохицуулна" гэлээ.