Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг: Иргэдэд газрын баялагийн ашиглалт, үзүүлж байгаа нөлөөллийн талаар тогтмол мэдээлэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн олон нийтийн оролцооны зүйлд нутгийн захиргаа болон төсөл хэрэгжүүлэгч мэдээлэл авах тухай хүсэлт авах мэдээлэл гаргаж өгөх тухай гэсэн нэмэлтүүд орж ирсэн байна. Иргэдэд ямар арга замаар хэрхэн мэдээлэл өгөх талаар тодорхой журамлаагүй байна. Эдгээрийн зохицуулах журмууд гарах уу.

Сүүлийн үед хуулиас дээгүүр журмууд гарч байгаа талаар иргэд шүүмжилж байна. Олон нийтэд газрын хэвлийн баялагийн ашиглалт болон байгаль, орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар тогтмол хугацаанд мэдээлж байх механизмыг бий болгоход анхаарах хэрэгтэй" гэв.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хууль батлагдсанаар иргэд мэдээлэл авах нарийвчилсан зохицуулалтууд журмаар шинэчлэгдэх шаардлагатай. Тухайн журмын хэрэгжилтийн талаар 2021 онд судалгааны ажлууд болон хэлэлцүүлгүүд хийсэн. Эдгээрт тулгуурлан цаашдаа ямар өөрчлөлт оруулах талаар ажиллаж байгаа" гэлээ.

ЭМЯ: 1673 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ
ЭМЯ: 1673 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.