Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Уртнасан: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихад 9,871 га талбай усанд автана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт хэдий хэмжээний нутаг дэвсгэр усанд автах талаар мэдээллээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан "9,871 га талбай усанд автана. Үүссэн нуурын эко систем нь тухайн газар амьдарч байгаа айл өрхөд эерэг, сөрөг ямар нөлөөлөл үзүүлэхийг тооцох болон бусад асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хандсан.

Төслийн нөлөөллийн хүрээнд усанд автах уг талбайгаас 4.7 дахин их газрыг хамгаалахаар хүсэлт хүргүүлсэн. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгуудад 4.7 их газар нутгийн дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна" гэв.

“Mentor Hub” нэвтрүүлэг долоо хоног бүр Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болно
“Mentor Hub” нэвтрүүлэг долоо хоног бүр Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд