Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр нийт 322 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 224 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүн гэмтэж нэг хүний амь хохирсон байна. Нийслэлд хоёр хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлсэн-3
Ослын хэлбэр:
- Гарцтай-2
- Гарцтай-1
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Орон нутаг:
Гэмтсэн хүн:
- Зорчигч-1
- Жолооч-1
Ослын хэлбэр:
- Онхолдох -1
- Хоёр автомашин мөргөлдсөн-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 85 зөрчил илрүүлсний нийслэлд 56 орон нутагт 29 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.