Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Паралимпын наадмын онцлох тамирчид болон онцлох спортын төрлүүд

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 30 секунд

Токиогийн паралимпын наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийн эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Наадамд спортын 22 төрлөөр 539 тэмцээн зохиогдох болно. Паралимпын наадамд шинээр нэмэгдэж буй төрлүүд болон онцлох тамирчдыг хүргэж байна.
Бадминтон, таэквондогийн төрлүүд анх удаа паралимпын наадмын төрөлд орлоо
Энэ удаагийн паралимпын наадам нь бадминтон, таэквондог багтаасан анхны паралимпын наадам болж байгаа юм. Бадминтоны төрөл есдүгээр сарын 1-нд, таэквондогийн төрөл есдүгээр сарын 2-ноос эхэлнэ.

Паралимпын долоон алтан медальт Татиана Макфадден гүйлтийн замд гарна
АНУ-ын тамирчин Татиана Макфадден нь паралимпын 7 алт, 6 мөнгө, 3 хүрэл медальт төрлийнхөө "хатан хаан" хочид тамирчин юм. Татианагийн уралдааныг есдүгээр сарын 5-нд үзэх боломжтой.

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Жессика Лонг дахин медаль авах магадлал өндөр байна
Лонг 2004 онд паралимпын наамамд 12 настайдаа оролцсоноосоо хойш 13 удаагийн алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр наймдуаар сарын 31-нд болох тэмцээнээс дахин медаль авахаар зэхэж байна.

Олимпын наадам болон паралимпын наадамд оролцож буй Захра Немати

Ираны харваач Захра Немати 2012, 2016 оны паралимпын наадмын алтан медальт тамирчин бөгөөд энэ удаагийн наадмаас гурав дахь алтан медалиа авахаар зорьж буй. Тэрбээр олимпын наадам болон паралимпын наадамд оролцож буй Ираны анхны тамирчин гэдгээрээ онцлог юм.

2012, 2016 оны паралимпын алтан медальт Германы тамирчин Маркус Рем аваргын медалиа хамгаалахаар наадамд оролцож байна. Тэрбээр зургадугаар сард болсон Европын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн T64-ийн уртын харайлтын дэлхийн рекордыг 14 сантиметрээр ахиулаад байгаа юм.

Индонезийн тамирчин Леани Ратри Октила нь бадминтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, холимог хос төрлөөр 2017, 2019 онуудад дэлхийн гурван удаагийн аварга болсон бөгөөд анхн удаа паралимпын наадамд оролцох гэж байгаа нь энэ юм.

ЭМЯ: 2433 тохиолдол батлагдаж зургаан хүн нас барлаа
ЭМЯ: 2433 тохиолдол батлагдаж зургаан хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.