Монгол Улс дөрөвдүгээр сараас эхлэн коронавирус халдварын эсрэг дархлаажуулалтаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 70 орчим хувь нь вакцины эхний тундаа хамрагдсан бол 63 хувь орчим нь хоёрдугаар тун тариулжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн вакцины гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр эмч, онцгой, цагдаагийн ажилчдад хийж эхэлсэн. Цаашлаад вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд гуравдугаар тун тарих талаар судалж байгаа. Харин халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүст вакцины гуравдугаар тун хийхгүй гэх мэдээлэл цацагдаа. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, "Вакцины хоёр тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүст гуравдугаар тун хийхгүй. Учир нь дархлаа тогтсон гэж судлаачид үзэж байгаа" гэв.