Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Монголд төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн, тэрний хүн“ гэсэн шошготой болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдөр "Их тэнгэр"-т "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүд"-ийн боловсруулах явцтай танилцах уулзалт болж байна. Уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд оролцож буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биелэлээ олно. Гэтэл монголд төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болжээ.

Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай" хэмээлээ.

Дорнод аймаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч, эмчлэхээр болжээ
Дорнод аймаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч, эмчлэхээр болжээ
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.