Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар олимпын шагналтнуудаа энэ сарын 25-нд хүлээн авч уулзаж, урамшууллыг нь олгоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 29 секунд

"Токио 2020" зуны олимпт оролцон мөнгөн медаль хүртсэн Саид Моллай Засгийн газарт гомдолтой байгаа тухайгаа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан. Ярилцлагыг энд дарж уншина уу. Тодруулбал, Наймдугаар сарын 13-нд Засгийн газраас олимпын медаль авсан бүх тамирчдад зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулна гэж байсан. Тиймээс би тэр өдөр өдөржингөө зочид буудалдаа хүлээсэн ч хэн ч надруу холбогдоогүй. Ямар ч мэдээлэл ирээгүй. Түүнд нь би бас их гомдсон. Мөн надад ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэмээн ярьсан юм.

Тэгвэл Засгийн газрын тогтоолоор Олимпын медаль авсан 4 тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон тухай БТСГ-ын дарга Ц.Шаравжамц мэдээлжээ. Тэрбээр "Олимпын медаль хүртсэн тамирчдад цол болон нэг удаагийн мөнгөн шагналыг нь өгнө. Саид Моллай маань Монгол Улсын гавъят тамирчин болж байгааг дуулгахад таатай байна

Энэ сарын хөл хорионы 14 хоногийн хугацааг дуусгаад энэ сарын 25-нд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хүлээн авч шагнал урамшууллыг олгохоор болсон байгаа шүү. Монгол хүү минь тавхан хоног тэсээрэй" хэмээжээ.

БТС-ын газрын дарга Ц.Шаравжамц: Монгол хүү Моллай минь ТАВХАН хоног тэсээрэй
БТС-ын газрын дарга Ц.Шаравжамц: Монгол хүү Моллай минь ТАВХАН хоног тэсээрэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд