Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгоно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, "Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм. Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ.

Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяаас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах, эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийхээр төлөвлөж, тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.

Хөгжлийн банк нь бие даасан хуультай хуулийн этгээд. Тиймээс тус банкыг одоо байгаа хуулийн хүрээнд экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх хөгжлийн өөрчлөлтүүдийг дүрмийн хүрээнд хийлээ" гэв.

PCR-н хэрэгслийг худалдан авахдаа авлига авсан байж болзошгүй ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудыг саатуулж, гэрээс нь 150 сая төгрөг илрүүлжээ
PCR-н хэрэгслийг худалдан авахдаа авлига авсан байж болзошгүй ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудыг саатуулж, гэрээс нь 150 сая төгрөг илрүүлжээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.