Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PCR-н хэрэгслийг худалдан авахдаа авлига авсан байж болзошгүй ХӨСҮТ-ийн албан тушаалтнуудыг саатуулж, гэрээс нь 150 сая төгрөг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

АТГ сүүлийн үед авлига, хээл хахуулын эсрэг хийх ажиллагаагаа эрчимжүүлжээ. Саяхан Орон сууц нийтийн аж ахуйн газар, Ус суваг ариутгах татуургын газар, Мал эмнэлгийн Ерөнхий газруудад ажиллагаа хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХӨСҮТ-д ажиллагаа хийсэн байна.

Улмаар ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа тэргүүтэй зарим албан тушаалтнууд нь ковидын үед PCR болон түргэвчилсэн шинжилгээ авдаг хэрэгслийн шууд худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим ААН-үүдэд давуу байдал бий болгож, захирлуудтай нь үгсэн тохиролцон үндсэн үнээс өндөр үнээр авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэлд буруутган шалгаж байгаа аж.

Улмаар тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд хамаарал бүхий этгээдийн гэрээс нь бэлэн 150.000.000 төгрөг хураажээ.

Цар тахлын хүнд хэцүү үед эдийн засаг элгээрээ хэвтэж, ард иргэд санхүүгийн хямралд орж байгаа энэ цагт иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч нар нь хүртэл эмнэлгийн хэрэгслийг мөнгө болгон завшиж байгаа нь туйлын харамсалтай. Өнгөрсөн хавар шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж зарсан гэх хэрэгт ХӨСҮТ-ийнхэн мөн нэр холбогдож байсан. Тэгвэл энэ удаад PCR шинжилгээний хэрэглэгдэхүүнийг худалдаж авахдаа аж ахуй нэгжүүдээс авлига авсан хэргээр дахин шалгагдаж эхэллээ.

АТГ болон Засгийн газарт байгуулагдсан Авлигын эсрэг комисс хамтран татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг нөхдүүдтэй хатуу тэмцэх бололтой.

Г.Лхагвадорж

Facebook-ээс Талибантай холбоотой контентыг хориглоно
Facebook-ээс Талибантай холбоотой контентыг хориглоно
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.