Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facebook-ээс Талибантай холбоотой контентыг хориглоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

“Facebook” компани “Талибан” хөдөлгөөнийг террорист байгууллага гэж үзэж байгаа тул уг хөдөлгөөнтэй холбоотой контентыг нийгмийн сүлжээндээ үргэлжлүүлэн хориглоно гэдгээ мэдэгджээ.

“Facebook”-ийн мэдээлснээр, “Талибан”-тай холбоотой контентыг хянах, устгах мэргэжилтнүүдийн баг ажиллаж байна. Уг хөдөлгөөний хувьд, үзэл суртлаа дэлгэрүүлэхэд нийгмийн сүлжээг олон жилийн турш ашиглаж иржээ.
Харин “Талибан” саяхан Афганистанд асар богино хугацаанд хяналтаа тогтоосноор технологийн тус компани талибуудтай холбоотой контентоо зохицуулах шинэ сорилтуудтай тулгарсан байна.

"АНУ “Талибан”-ыг террорист байгууллага хэмээн үзэж хориг тавьсан байдаг бөгөөд бид “Аюултай байгууллагуудын тухай бодлого”-ынхоо хүрээнд ийнхүү хориглож байна. Тодруулбал, “Талибан”-ы нэрийн өмнөөс ажиллаж буй хаягуудыг устгаж, тэднийг сайшаах, дэмжих, төлөөлөхийг хориглоно” гэж “Facebook”-ийн хэвлэлийн төлөөлөгч “BBC” телевизэд мэдээлжээ.

“Facebook” нь “Талибан”-ыг олон жилийн турш аюултай байгууллага хэмээн тодорхойлсоор ирсэн юм.

Гэсэн хэдий ч талибууд “WhatsApp” хавсралтыг ашиглан өөр хоорондоо холбоо тогтоож байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болжээ. “Facebook” энэ талаар, “Манай компани “WhatsApp” дээр уг хөдөлгөөнтэй холбоотой хаягуудыг олбол холбогдох арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна.

Талибанууд дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хоол өгөөгүй гэх шалтгаанаар зодож хөнөөжээ
Талибанууд дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хоол өгөөгүй гэх шалтгаанаар зодож хөнөөжээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.