Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанууд дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг хоол өгөөгүй гэх шалтгаанаар зодож хөнөөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 53 секунд

Афганистаныг эзэлсэн Талибан цэргүүд нэгэн өрх толгойлсон эмэгтэйг хоол хийж өгөөгүй гэх шалтгаанаар хөнөөжээ. Афганистаны хойд хэсэгт орших жижиг тосгоны өрх толгойлсон эмэгтэй Нажиа гурван хүү, охины хамтаар амьдардаг байжээ.

Нажиагийн охин Манижа тэдний ирэхийг урьдаас мэдэж байсан аж. Нажиаг хөнөөсөн цэргүүд анх удаа тэр айлд ирээгүй бөгөөд гурван өдөр 15 хүртэл дайчинд хоол хийхийг шаардаж, Нажиа тэдэнд хоол бэлддэг байжээ.
Харин дөрөв дэх өдрөө Нажиа, "Би ядуу хүн, та бүхэнд хоол хийж өгөх боломж надад байхгүй шүү дээ" гэж хэлснийх нь төлөө Талибанууд түүнийг зодож эхэлсэн байна. Түүнийг АК47 буугаар ухаан алдтал нь цохиж унахад, охин Манижа зогсоохыг оролджээ. Түүний хариуд цэргүүд тэсрэх бөмбөг шидээд дэлбэрэлт болохоос өмнө гэрээс оргон зайлсан байна. Дөрвөн хүүхдийн ээж Нажиа зодуулсны улмаас хэдийн нас барсан баржээ.
Харин 25 настай эгч нь гурван дүүгээ аваад дэлбэрэлт болохоос өмнө гэрээсээ гарч амжсан байна

Долдугаар сарын 12-нд Фаряб мужид болсон халдлага нь Талибанууд нийслэл Кабулыг эзлэн авсны дараа Афганистан даяар эмэгтэйчүүдэд тулгарч буй аюул заналхийллийн дүр зураг ямар ноцтой болохыг харуулж буй юм. Сануулахад, Нажиа, Манижа гэх нэр нь зохиомол бөгөөд CNN сайтын зүгээс амьд үлдсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг үндэслэн дээрх нэрийг өгсөн байна.

Орчуулсан: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: CNN

Эхнэрээ хөнөөгөөд , дараа нь өөрийгөө боомилсон хэрэг гарчээ
Эхнэрээ хөнөөгөөд , дараа нь өөрийгөө боомилсон хэрэг гарчээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.