Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах Нисэх хүчний нэгж шинээр байгуулан нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж дадлагажуулж байгаа аж. Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан. Ирэх 11 дүгээр сард дахин нэг нисдэг тэрэг оруулж ирэх юм.

“Өмнөд Африкаас 989.2 грамм мөс гэх бодис нэвтрүүлсэн иргэн нь Хонконгт 10 жилийн хорих ял эдлээд суллагдаад байсан“
“Өмнөд Африкаас 989.2 грамм мөс гэх бодис нэвтрүүлсэн иргэн нь Хонконгт 10 жилийн хорих ял эдлээд суллагдаад байсан“
 
Шинэ Зеланд Улсын Шадар Сайд Уинстон Питерс энэ сарын 27-28-ны өдрүүдэд монголд айлчилна
Шинэ Зеланд Улсын Шадар Сайд Уинстон Питерс энэ сарын 27-28-ны өдрүүдэд монголд айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.