Ховд аймгийн Жаргалант сум руу нойтон тарвагыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсан талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 02.00 цаг орчимд хулгайн замаар иргэн М.Ц, Б.Н нар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 27 ширхэг нойтон тарвага тээвэрлэж, Жаргалант сум руу орохыг завдсан үйлдлийг Замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн холбогдох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгчээ.