Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЗТХ-ийн сайд Л.Халтар төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлж, хууль бус ноцтой үйлдэл гаргаж байна“

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Авто тээвэр, Авто замын мэргэжлийн холбооноос Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг хууль бус гэрээ үйлдсэн гэх мэдээллийг дэлгэж холбооны гишүүд эсэргүүцэл илэрхийлэн шаардлага хүргүүллээ.

Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат, "Манай салбарын үйл ажиллагаа доголдож байна. Л.Халтар сайд төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлсэн нь хууль бус ноцтой үйлдэл.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км авто замыг "Баянзам хоршоо" ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болжээ. Тус замд зорчих бол "Баянзам хоршоо" ТББ-тай гэрээ байгуулах ёстой болсон байна.

Төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолоочдоос авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй байсныг бид долоодугаар сард олж авсан.

Замын-үүдийн авто тээврийн зохицуулалт, Дарханы зам зэрэг нь Л.Халтар сайдын хариуцлагагүй ажлын үр дүн. Аймаг тус бүрийн замыг гэрээний үндсэн дээр ТББ-д шилжүүлээд байвал төр гэж байгаад яах юм" гэв.

ЭМЯ: Түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө
ЭМЯ: Түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.