Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: Цагдаа компанийн нүүрсний уурхайг хамгаалж болохгүй, хуулиа сахиулж иргэнээ хамгаал

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Тавантолгойн уурхайг дотоодын цэргийн хамгаалалт авсан талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд цацагдсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн сошиал хуудсаараа дамжуулах дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, 2013 онд цагдаа банк болон алт, зэсний уурхай хамгаалдаг байсныг болиулж билээ. Тэр үед Нарантуул зах, төмөр зам, гадны компани зэргээс санхүүждэг цагдаагийн тасаг, газар хүртэл байв. Иргэд нэг аж ахуйн нэгжтэй маргалдахад цагдаа хувийн компани хамгаалаад зогсдог гажиг үүрлээд удсан даа. Нийтийн ашиг сонирхол бус тодорхой бүлэг хэсгийн ашиг сонирхолд үйлчилдэг ийм ил цагаан сонирхлын зөрчилтэй хууль сахиулагчтай улс байж болохгүй л дээ. Одоо тэгсэн нүүрсний уурхай хамгаалдаг болоод эхэлжээ! Цагдаа хууль сахиулж, иргэнээ хамгаалах үүргээ л гүйцэтгэ. Цагдаа, мөнгө дагавал хурандаа нар нь л ам.долларын саятан болно.

Компанийн харуул хамгаалалтад төр зогсож болохгүй. Тэр компани нь төрийн өмчит байна уу, хувийн өмчид байна уу ялгаагүй. Компанийн харуул хамгаалалтын асуудал нийтийн эрх зүйн асуудал биш!

Төрийн өмчит компаниудаар дамжуулан иргэний бизнесийг булаадаг байсан төр одоо цэрэг, цагдаагаараа дамжуулан бизнес хийдэг боллоо. Төр иргэдээсээ бизнес булаахаа хэзээ зогсох вэ? Цагдаа мөнгө сахиж, уурхай хамгаалах биш иргэнээ хамгаалж, хууль сахиулах ёстой!" гэжээ.

ТАНИЛЦ: Ц.Намуунцэцэгтэй барилдах олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Мария Стадник гэж хэн бэ
ТАНИЛЦ: Ц.Намуунцэцэгтэй барилдах олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Мария Стадник гэж хэн бэ
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.