Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ц.Намуунцэцэгтэй барилдах олимпын хошой мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Мария Стадник гэж хэн бэ

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 40 секунд

Токио-2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө манай тамирчин Ц.Намуунцэцэг өнөөдөр 19.55 цагт дэвжээнд гарч ирэх хуваарьтай байна.

Манай тамирчин эхний тойргийн барилдаандаа ялагдсан хэдий ч дагах барилдаан хийх эрхтэй болсон бөгөөд улмаар түүнтэй дагах барилдаанд барилдах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн юм. Тиймээс манай тамирчин ийнхүү олимпын хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ц.Намууцэцэг нь хүрэл медалийн төлөө жингийнхээ маш хүчтэй өрсөлдөгч Азербайжаны тамирчин Мария Стадниктай барилдах юм. Мария Стадник нь Укриани гаралтай хэдий ч 2007 оноос хойш Азербайжан Улсын иргэншилтэй болж, нэрийнх нь өмнөөс барилдаж эхэлсэн нэгэн юм.

Ингээд олимпын наадмын хошой мөнгөн медальт Мария Стадникийн тухай товч танилцуулъя

  • 2008 оны олимпын наадмын хүрэлмедаль
  • 2012 оны олимпын наадмын мөнгөн медаль
  • 2016 оны олимпын наадмын мөнгөн медаль
  • 2009 оны ДАШТ-ий алтан медаль
  • 2019 оны ДАШТ-ий алтан медаль
  • 2011 оны ДАШТ-ий мөнгөн медаль
  • 2015 оны ДАШТ-ий мөнгөн медаль
  • 2018 оны ДАШТ-ий мөнгөн медаль
  • 2014 оны ДАШТ-ий хүрэл медаль
  • 2019 оны Европын наадмын аварга
  • 2015 оны Европын наадмын аварга
  • Чөлөөт бөхийн Европын тивийн аварга шалгаруулах тэмцээний 8 удаагийн аварга болж байсан 48 болон 50 кг-ын жингийн шилдэг тамирчдын нэг билээ.

Л.Баяр

ТОКИО 2020: Т.Тулга Унгарын бөхөд ялагдаж, медалийн төлөө барилдах эрхгүй боллоо
ТОКИО 2020: Т.Тулга Унгарын бөхөд ялагдаж, медалийн төлөө барилдах эрхгүй боллоо
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.