Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амарсайхан: Хүү амь насаа алдах эрсдэл ч үүсч болзошгүй учир асрамжийн газарт буцаан өгөх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Энэ сарын 05-ны өдөр 10 настай хүү "Бадамлянхуа" асрамжийн газраас оргоод “Зөв амьдрах ухаан” ТББ-т ирсэн байна. Тухайн асрамжийн газрын зүгээс хүүг эргүүлэн авахыг хүссэн ч “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Амарсайхан хүүг явуулахгүй гэх байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, 10 настай хүүг өмнө нь “Зөв амьдрах ухаан” ТББ-т амьдарч байхад асрамжийн газрын ажилтнууд ирж авсан байжээ. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын байранд БЗД-ийн Гэр бүл, залуучуудын газрын дарга н.Үүрцайх ирсэн ба энэ үеэр тэрбээр, “Хоёр хоногийн өмнө иргэн .Амарсайхан бидэнтэй холбогдоод асрамжийн газраас хүүхэд ирсэн тухай мэдээллийг өгсөн. Хүүхэд асран хамгаалах тусгай зөвшөөрөл байх ёстой. Гэвч “Зөв амьдрах ухаан” ТББ-ын зөвшөөрөл цуцлагдсан байгаа” гэх мэдээллийг өглөө.

Харин “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Амарсайхан “10 настай хүүхэд маш холоос алхаад ирсэн. Энэ хооронд хүүхдийн амь нас хохирсон бол хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхдийн асуудлыг шийдэх талаар тантай холбогдоход завгүй гэж илэрхийлсэн. Хүүхдийн хувьд ахыгаа тус асрамжийн газарт алдсаны улмаас манайхыг зорин ирсэн гэж бидэнд хэлсэн.

Энэ хүүхдийг 2012 онд Бадамлянхуа асрамжийн төвд өгч байсан. Гэвч удалгүй энэ хоёр хүүхдийг архины хамааралтай ээжид нь өгсөний улмаас надад буцаан авч ирж байсан. Ингээд хүүг ахтай нь хамт 5-6 жил өсгөсөн. Хүү асрамжийн газарт эргэн очвол амь насаа алдах ч эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс хүүг асрамжийн газарт эргүүлэн өгөх боломжгүй. Харин хүүгийн асуудал болон амиа алдсан гэх ахых нь асуудал шийдэгдвэл эргүүлэн өгч болно. Би хүүхдийг буцаан өгөхгүй гэж хэлэхгүй" хэмээлээ.

Ц.Намуунцэцэг ХҮРЭЛ медалийн төлөө 19:55 цагт барилдана
Ц.Намуунцэцэг ХҮРЭЛ медалийн төлөө 19:55 цагт барилдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.