1956 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа Улаанбаатар хотын музей нь 3394 үзмэрийн сан хөмрөгтэй. Гэвч тус музей зай талбайн хүрэлцээгүйн улмаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж.
Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд байдаг байна. Түүнчлэн чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг.