Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Хайр, бахархал төрүүлсэн олимпын тамирчдын гэгээн орой

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
4 минут 45 секунд

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпын надамд оролцсон манай улсын тамирчид эх орондоо хүрэлцэн ирсэн юм. Өчигдөр орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хайр, бахархал төрүүлсэн гэгээн орой боллоо. Хайртай хүүгээ хүлээж зогсоо ээжүүд, ханиа сэтгэл догдлон хүлээсэн залуухан бүсгүй, тэдний, ар гэр найз нөхдийн нүднээс хайрын оч үсэрч тэнгэрт гялбасныг хэн ч анзаарч болохоор байлаа. Ингээд тэдний учралын үгсийг буулган үлдээж байна. Тэдний хүлээсэн сэтгэлийг,уулзах гэсэн тэмүүллийн сайхныг юутай ч зүйрлэж болохооргүй байлаа. Бид тухайн мөчийн сэтгэгдэл болоод Хамгийн гоё хайрын эздийг олж уулзлаа.

Эхний хосууд бол Токио-2020 зуны олимпын Жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар түүний гэргий О.Энхжин нар юм.

Ц.ЦОГТБААТАРЫН ЭХНЭР О.ЭНХЖИН: ИРЭХ МӨЧИЙГ НЬ УДААН ХҮЛЭЭЛЭЭ

Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар ард түмнийхээ итгэлийг өвөртлөөд мордохдоо “Хань нь чадна аа” гээд халуун дотноор эхнэр хүүхдээ үнсээд мордсон түүхтэй. Тэр амлалтандаа хүрч ханийхаа хацрыг баярын нулимсаар мялаасан юм. Түүний ханийн яриаг хүргэж байна.

Ц.Цогтбаатарын гэргий О.Энжин, "Ирэх мөчийг нь маш их хүлээлээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хол байсан учраас уулзахыг маш их хүсэж байна. Тусгаарлалтын дагуу шууд Баянгол зочид буудал руу авч явна. Би бол гэр рүүгээ авч явмаар байна./инээв/.

М.УРАНЦЭЦЭГ: ОЛИМПООС МЕДАЛЬ АВААД ДҮҮДЭЭ ЯРИЛЦЛАГА ӨГНӨ ГЭЖ БАЙСАН ҮГЭНДЭЭ ХҮРЧ ЧАДЛАА

Хүний ярьсан хэлсэн Ерөөлтэй үг биелэлээ олно гэдэг яасан сайхан зүйл вэ. Олимпын хүрэл медальт, Геннисийн амжилт тогтоогч М.Уранцэцэг нэгэн ярилцлагадаа “"Миний хувьд олимпын наадмаас медаль аваад дүүдээ ярилцлага өгнө” гэж хэлж байсан. Тэр амлалтандаа хүрч өнөөдөр ярилцлага өглөө. Түүний дүү М.Шүрэнцэцэг сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд өчигдөр эгчээсээ хүрэл медаль хүртсэн сэтгэгдлийг нь сонсож байгаа сэтгэл хөдөлгөм агшин манай дуранд буусан юм. Тэрбээр,”Эгчдээ маш их баярлалаа, хайртай шүү гэдгээ дахин дахин хэлмээр байна” гэсэн юм.

Д.АНХЦЭЦЭГИЙН НӨХӨР Б.ЗОЛЖАРГАЛ НАР АЯЛАЛААР ЯВНА

Дараагийн бахархам хосууд бол хүндийг өргөлтийн тамирчин Д.Анхцэцэг болон түүний нөхөр Б.Золжаргал нар юм. Ханийгаа дагаж бэлтгэл сургуулилтыг нь хийлгэсээр түүний нөхөр одоо арын албыг бат даагч, хувийн дасгалжуулагчийн хэмжээнд очсон байна.

Д.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал, “Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадамд хань минь амжилттай оролцож шөвгийн дөрөвт үлдсэн. Жудо чөлөөт шиг дөрвөн хүн медаль авдаг байсан бол хүрэл медаль хүртлээ шүү дээ. Баярлаж байна бахархаж байна. Эхнэртэйгээ хамтдаа байрлаад тэмцээн уралдаанд хамт яваад бараг дасаж байна даа. Холбооны арын албаны хүн л болж байна. Хамтдаа олимпын бэлтгэл хийсэн шүү дээ. Цаашдаа эхнэрээ дагаад яваад баймаар л байна. Буухаар нь хоёр гурав хоног хөдөө аваачиж амраана. Өвөрхангай амагт очиж Монгол гэрийн хажууд майхнаа бариад тав хононо ханийгаа их санасан байна” гэлээ.

Харин Д.Анцэцэгийн хувь, “Миний ард бүхэл бүтэн баг ажилладаг шүү дээ. Түүний дотроос хамгаас хайртай ханьдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Тамирчин хүний хамгийн том зорилго бол олимпын наадамдаас медаль авах шүү дээ. Хамгийн өндөр зорилго нь Фарисын олимп байх болно. Үргэлж миний ар тал болж бүх ажлыг даадаг ханьдаа хайртай шүү. Гоё аялна аа” хэмээн сэтгэл уяраан хэлсэн юм.

Нийт тамирчиддаа, тэдний ар гэрт аз жаргал хүсье.

Залуу жүдоч Б.Тэмүүлэн: 2028 оны Лос Анжелэс хотод болох олимпт оролцоно
Залуу жүдоч Б.Тэмүүлэн: 2028 оны Лос Анжелэс хотод болох олимпт оролцоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.