Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Жүдо бөхийн холимог багийн тэмцээнд өрсөлдөх Монголын баг

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр /2021.07.31/ болж, Токиогийн олимпын медальтнуудаа тодруулах бөгөөд Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарсан.

Энэ багийг ялахад шөвгийн наймд ОХУ-тай, дараа нь зохион байгуулагч Японы багтай хүчээ сорино. Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн 6 жинд болно. Хэрэв багууд 3:3-аар тэнцвэл сугалаагаар нэг жинг тодруулж, халз барилдаанаар ялагчийг шийдэх учиртай.

Ингээд Монголын шигшээ багийн тамирчидтай танилц

Эмэгтэй, 57 кг

Д.Сумъяа, Л.Сосорбарам

Эмэгтэй, 70 кг

Б.Ганхайч

Эмэгтэй, +70 кг

О.Мөнхцэцэг

Эрэгтэй, 73 кг

Ц.Цогтбаатар, Ё.Басхүү

Эрэгтэй, 90 кг

Г.Алтанбагана, Саид Моллаи

Эрэгтэй, +90 кг

Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар тус тус барилдана.

С.Сувдансондор

Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ
Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.