Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Цагдаа нар иргэдийг зодсон асуудлыг мэдэлгүй өнгөрсөн сайд асан Ц.Нямдорж та уучлал гуй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 4 секунд

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж хоёр ялтан нэгнийгээ зодоход халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн албан хаагчдыг мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хоёр иргэнийг миний удирдлага дор байсан цагдаа ямар аймшигтай зодсон юм гэж харамсаад сууж байгаа гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог, доод түвшиндээ хариуцлага тооцсон болоод өнгөрдөг.

Иргэдийн эсрэг дайсагнадаг, хүчирхийллийг үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан хууль зүйн сайдаар Засгийн газрын гал тогоог бариулж буй Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Засгийн газрын тэргүүн, хууль зүйн сайд гэмт хэрэг яриад явах биш цагдаагаа иргэнлэг болгох, цагдаа нь иргэнийхээ талд зогсож чаддаг байх талаар ямар бодлого гаргасан бэ. Засгийн газар хуруугаа хөдөлгөсөнгүй, ажил хийсэнгүй.

Монгол Улс иргэнээ үзэн яддаг, дайсан гэж хардаг цагдаатай болжээ. Цагдааг, хууль сахиулагчийг бэлтгэдэг бодлого үгүйлэгдэж байна. Энэ зүйлийг өөгшүүлээд байсан хүмүүс Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Ц.Нямдорж сайд ёсзүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. Хоёрдугаарт энэ байдлыг мэдээгүй байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй" гэлээ.

Л.Энхсайхан: Тамхи татдаг болон таргалалттай хүмүүс халдвараар өвчлөх эрсдэл илүү өндөр
Л.Энхсайхан: Тамхи татдаг болон таргалалттай хүмүүс халдвараар өвчлөх эрсдэл илүү өндөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.