"Токио-2020" олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна.
Эдгээр өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүдэд хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсчээ.
Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлсэн. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпт Монгол Улсаа төлөөлөн оролцож байв. Аварга тэрхүү Олимпт медалийн төлөө өрсөлдөөд наймдугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.