Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Олимпт оролцож буй хамгийн халуухан 10 тамирчин

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
3 минут 13 секунд

"Токио 2020" зуны олимпт оролцож буй хамгийн халуухан 10 тамирчныг танилцуулж байна.

1. Алиса Шмидт

ХБНГУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Алиса Шмидтийг "Токио 2020" зуны олимпт оролцож буй хамгийн үзэсгэлэнтэй, халуухан бүсгүй хэмээн дэлхий даяар онцолж буй. Тэрбээр эмэгтэйчүүдийн 4×400 буухиа болон 4×400 холимог буухиа уралдаанд өрсөлдөж байна.

2. Каэлэб Дрэссэл

АНУ-ын усан сэлэлтийн багийн ахлагч Каэлэб Дрэссэл хоёр дахь удаагаа олимпт оролцож байна. 11-р сард болсон Олон улсын усан сэлэлтийн тэмцээнд Дрэссэл дэлхийн гурван дээд амжилтыг тогтоосон бөгөөд үүний нэг нь өөрийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн рекордыг 0.08 секундээр эвдсэн явдал байв.

3. Алекс Волш

АНУ-ын багийн тамирчин Алекс Волш Виржиниагийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан юм. 20 настай Алекс Пан Америкийн наадмын гурван удаагийн алтан медальтай аж.

4. Том Дэлие

Их Британийн тамирчин Томас Роберт Дэлие YouTube-ийн влоггер юм. Тэрбээр 2009 онд FINA-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 насандаа ганцаарчилсан төрөлд түрүүлж байв. Мөн 2012 оны Олимпт оролцон хүрэл медалийн эзэн болжээ.

5. Аллисон Феликс

АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Аллисон Феликс 200 метрийн гүйлтийн төрөлд мэргэшсэн бөгөөд замналынхаа төгсгөл хэсэгт аажмаар 400 метрийн гүйлт рүү шилжсэн байна. Тэрбээр 2012 оны олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга (2005-2009), олимпын хошой мөнгөн медальт (2004, 2008) тамирчин юм.

6. Макс Ирвинг

АНУ-ын тамирчин 26 настай Макс Ирвинг анх удаа олимпын наадамд оролцож буй нь энэ ажээ. Тэрбээр UCLA-ийн усан пологийн эрэгтэйчүүдийн багт дөрвөн жил тогложээ.

7. Стифани Гилмор

Австралийн тамирчин Стефани Гилмор нь эмэгтэйчүүдийн WSL дэлхийн долоон удаагийн аварга (2007, 2008, 2009, 2010, 2012, 2014, 2018) юм. Тэрбээр 1988 оны 1-р сарын 29-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Мурвиллумбах хотод төржээ.

8. Жонни Хүүпэр

АНУ-ын тамирчин 24 настай Жонни Хүүпэр Макс Ирвингийн адил анх удаа олимпын наадамд оролцож байгаа аж. АНУ-ын тамирчин тэрбээр Япон улсын давхар иргэншилтэй гэдгээрээ онцлог аж.

9. Робин Бонэ

Канад улсын тамирчин Робин Бонэ Токиогийн олимпт тулгууртай харайлтын төрлөөр оролцож буй. 23 настай тамирчныг Канадын багийн хамгийн халуухан тамирчдын нэгээр онцолжээ.

10. Санди Моррис

АНУ-ын тамирчин Санди Моррис Америкийн тулгуурт харайлтын дээд амжилтын эзэн юм. Тэрбээр 2016 оны зуны олимпын тулгуурт харайлтын төрөлд мөнгөн медаль хүртэж байв.

ТОЙМ: Хүрэл медалиар амжилтаа эхлүүлсэн монголчуудын ОЛИМПЫН ЭХНИЙ ӨДӨР
ТОЙМ: Хүрэл медалиар амжилтаа эхлүүлсэн монголчуудын ОЛИМПЫН ЭХНИЙ ӨДӨР
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.