Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмлээ. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа баяр хүргэлээ. Тэрбээр "Монгол Улсын гавъяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, "Токио- 2020" зуны XXXII олимпын наадмын анхны медалийг эх орондоо авчирсанд халуун баяр хүргэе. Монгол Улсын баг тамирчид Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа дахин дахин мандуулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Уранцэцэгтэй утсаар холбогдож, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ.

М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа: Барилдаан бүрт нь цуг барилдаж, огшиж үзлээ
М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа: Барилдаан бүрт нь цуг барилдаж, огшиж үзлээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна