Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуны олимпын нээлтийн арга хэмжээнд Монголын далбааг хэн, хэн мандуулж байсан бэ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 12 секунд

Хүн төрөлхтний эв нэгдэл, цэнгэлийн манлай олимпын наадам өчигдөр Япон улсын Токио хотноо ёслол төгөлдөр эхэлсэн. Цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлоод байсан зуны XXXII дахь олимпын наадамд манай улсын 43 тамирчин арван өөр төрөлд хүчээ сорихоор бэлэн болоод буй. Ингэхдээ олимпын наадамд улс орны тугчаар алхах тамирчинаар сонгогдох нь нэр төрийн хэрэг билээ. Энэ удаагийн "Токио 2020" зуны олимпын нээлтэд Монгол улсаас оролцох багийн тугийг жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нар мандууллаа.

Монгол улсын баг тамирчид олимпт оролцож эхэлснээс хойш багийн тугчаар эмэгтэй хүн сонгогдож байсан удаагүй. Харин "Токио 2020" олимпт сагсан бөмбөгийн тамирчин О.Хуланг сонгосон явдал нь ОУОХ-ноос жендерийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буйтай холбоотой юм.

Та бүхэнд зуны олимпын наадмуудад эх орны багаа төлөөлөн тугчаар алхаж байсан тамирчдын талаар мэдээллийг хүргэе.

-“Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/

-“Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/

-“Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/

-“Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/

-“Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/ нар оролцож байсан юм.

“Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/

“Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/

“Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/

“Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/

“Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

ФОТО: Олимпын наадмын үзэсгэлэнт тамирчин Алиса Шмидт
ФОТО: Олимпын наадмын үзэсгэлэнт тамирчин Алиса Шмидт
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.