Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Зуны олимпын XXXII наадмын бамбарыг Наоми Осака асаалаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 26 секунд

Цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлоод байсан зуны XXXII дахь олимпын наадам Япон улсын Токио хотноо албан ёсоор эхэлж байна. Дөнгөж сая олимпын бамбар асаах арга хэмжээ боллоо.

"Токио-2020" зуны олимпын наадмын бамбарыг Наоми Осака асаалаа. Наоми Осака нь Хаити аавтай, Япон ээжтэй, талбайн теннисний шинэхэн од юм.

Наадмын арга хэмжээ долдугаар сарын 23-аас наймдугаар сарын 8-ны дуустал үргэлжлэх юм. Энэ удаагийн олимпын наадамд манай улсын 43 тамирчин 10 өөр төрлийн спортоор оролцож байна.

Дүрэлзэн ассан гал эв найрамдал, эрх чөлөө, энх тайвны билэг тэмдэг. Олимпын тоглолт олимпын бамбар асаах мөчөөс албан ёсоор эхэлсэнд тооцдог.

Анх олимп зохион байгуулснаас хойш 30 жилийн дараа бамбарт буухианы эхлэл тавигдсан байдаг. “Берлин-1936” олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карл Даймын санаачилснаар олимпын өлгий нутаг Грек дэх Олимпиа уулнаас бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулах хотод анх авчирсан түүхтэй. Түүнээс хойш энэ нь наадмын салшгүй нэг хэсэг, уламжлалт ёслол болоод байна.

ТОКИО-2020: Японы гурван үеийн хаад олимпын наадмыг нээж үг хэллээ
ТОКИО-2020: Японы гурван үеийн хаад олимпын наадмыг нээж үг хэллээ
 
УИХ дахь ХҮН намын Зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
УИХ дахь ХҮН намын Зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.