Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Монгол Улсын Консерваторийн УЗ-ийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж, барилгын гэрээг цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

БШУЯ-ны удирдлагууд энэ долоо хоногийн Даваа гарагт МУК-ийн төлөөлөлтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон талаараа мэдээлсэн. Тус уулзалтын үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн багш нарын төлөөлөл хоёр өөр байр суурьтай байсан учир дахиж бүх ажилчдын уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр хоёр дахь уулзалт болж БШУЯ болон МУК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, БШУ-ны сайд зарим шийдвэрийг танилцууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд МУК-ийн статус, үйл ажиллагааг эрх зүйн хувьд тодорхой болгох, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, багш боловсон хүчнийг дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтрах, хөгжим техник хэрэгслийн шинэчлэл хийх, хөгжим урлагийн стандартад нийцсэн зориулалтын барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх гээд олон заалтууд тусгасан. Үүний нэг хэсэг нь кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг УИХ-аас 2020 оны 11 сард батласан. Энэ хуульд тусгасан ёсоор Сүхбаатар дүүрэгт Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ёстой. Хууль хэрэгжүүлэх явцад мэдээллийн зөрүүтэй байдал, түүнийг санаатай, санамсаргүй дэвэргэсэн үйлдлүүдийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн учир БШУ-ны сайдаас чиглэл өгч энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч нарын байгуулсан гэрээг хүчингүй болгож шийдвэрлэв. Гэхдээ МУК-иос байгуулсан түр хороог үргэлжлүүлэн тэмцэж, сургуулийнхаа алдагдсан газар дээр хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан граж, барилгыг буулгах хүртэл хамтран ажиллахыг БШУ-ны сайд уриаллаа.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын консерваторийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийг ямар хэмжээтэй, ямар зориулалтаар барих байсан бэ гэдгийг ойлгоосой гэсэндээ хашааг нь татан буулгасан. Цаашид хашааг бүрмөсөн буулгах болно.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МУК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч нарын байгуулсан гэрээг албан ёсоор өнөөдөр цуцалж байна. Монгол Улсын консерваторийн удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөллөө. Одоогийн үүрэг гүйцэтгэгч нарт хугацаатай үүрэг өгч байна. Ирэх долоо хоногт томилох албан тушаалтнуудаас гүйцэтгэх захирлаа томилох эрхийг консерваторит өгч байгаа. Түр хороог үргэлжлэн ажиллаж, яам хяналт тавина. Одоо консерваторийн хашаанд барьсан орон сууц, машины гараашийг хэн хэн эзэмшдэг талаар хяналт тавьж ажиллана. Энэ хашаанд дахиж барилга баригдахгүй" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын эзэн хаан Нарүхитод бараалхлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын эзэн хаан Нарүхитод бараалхлаа
 
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.