Коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг албаныхан өглөө.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Сүүлийн үед эмийн ханган нийлүүлэлт хангалттай хэмжээнд байгаа. Иргэдийн дунд өөрсдөө дур мэдэж, заалтаас гадуур эмчилгээ хийх хүсэлт ирж байна. Эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Эм бол хоол биш.
Эрүүл мэндийн С.Энхболд болон Сангийн сайдын хамтарсан тушаал долдугаар сарын 1-ээс хэрэгжсэн. Үүнд тухайн гүйэтгэлээр авч байгаа бүтээгдэхүүний нэгж өртгийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, халдварын тусламж үйлчилгээг үзүүлж буй өртгийн жингийг нэмэгдүүлж өгсөн. Гуравдугаар сарын 1-ээс долдугаар сарын 1 хүртэлх үндсэн эм, эмнэлгийн хэрэгслүүдэд гарсан үнийн зохицуулалт биш. Энэ бол цалин урамшууллын нэмэгдлийг шингээх бололцоог хоёр сайдын тушаал хангаж өгсөн. Энэ сарын төгсгөл ирэх сарын эхээр эмнэлгийн байгууллагууд нэхэмжлэлээ авна. Улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад байгууллагын удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд цалингийн нэмэгдлийг өгөх боломжтой. Эмч, ажилчдын нэг удаагийн урамшууллыг энэ сарын сүүлээр олгож эхлэх байх.
Сүүлийн өдрүүдэд орон нутагт Улаанбаатарын тоог давсан халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээ хүндрэх эрсдэл өндөр. Орон нутаг байгаа орны тоо маш бага. Орон нутагт тархалт идэвхтэй явагдвал ор дэлгэх процесст асуудал үүснэ. Орон нутаг мэргэжлийн боловсон хүчний хангамж хязгаарлагдмал. Халдварын тохиолдол нэмэгдвэл орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээнд доголдол үүсэх нь эрсдэлтэй. Зарим аймгуудаас нийслэл рүү хүнд хэлбэрийн иргэдээ шилжүүлэх хүсэлтийг тавьж байна" гэлээ.