Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1243 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 153782 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 514 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 724 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдсэн. Харин коронавируст халдварын улмаас 61-80 насны 4, 80-аас дээш насны хоёр нийт зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 761 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5961
-Хүндэвтэр 2825
-Хүнд 944
-Нэн хүнд 214 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 11164 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2732 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 9944 иргэн байна. Үүний 463 нь жирэмсэн, 2507 хүүхэд байна.