Өчигдөр өглөө 7 цагт Туркийн Антальяа чиглэлд ниссэн Аеро Монголиа компанийн нисэх онгоц Оросын Челябинскийн нисэх буудалд шатахуун хийхээр буух явцдаа арын хэсгээ ачааны машинд шүргүүлэн 12 см орчим цууралт үүссэн тул нисэх боломжгүй болсон явдал гарсан.
Тэгвэл тус онгоцны аюулгүй байдлыг хангах үүднээс 131 зорчигчийг буулгаж, онгоцыг иж бүрэн техникийн үзлэгт оруулж, хяналт шалгалтыг хийх хүртэл тухайн хэсэгт байлгахаар болсон байна.
Орост саатсан байгаа зорчигчдыг авахаар өнөөдөр 16:00 цагт МИАТ-ын онгоц хөөрөхөөр болжээ. Оросын Чилябискийн нисэх буудалд саатаад байгаа зорчигчдыг Туркийн Антальяд хүргэж өгөхөөр болсон байна.