Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1309 хүнээс халдвар илэрч, 21-80 насны 5 хүн нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1309 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 149.733 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 523 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 786 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 5 хүн нас барж, нийт нас баралтын тоо 745 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 5852

-Хүндэвтэр 2979

-Хүнд 896

-Нэн хүнд 214 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 13.164 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3501 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 137.602 болж байна. Хэвтэн эмчлүүлж буй 9941 иргэн байна. Үүний 2702 нь жирэмсэн, 2384 хүүхэд байна.

Олимпийн наадамд оролцохоор очоод оргосон тамирчин Нагояд очжээ
Олимпийн наадамд оролцохоор очоод оргосон тамирчин Нагояд очжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.