Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Шөнийн цагаар сагс тоглосон хүүхдүүдэд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 3 секунд

Урд шөнийн 01.00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид мэдээллийн дашуу очиж шалгажээ.

Ингэхэд 20 настай зургаан эрэгтэй хүн гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан ба тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн байна.

Тиймээс Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан. Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл. Шаардлага тавих

23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

23.5.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй.

23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэх

47.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.

49 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх

49.1.Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;

Маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ЭЕШ-ын товыг гаргана
Маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ЭЕШ-ын товыг гаргана
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.