Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Олимпын наадмыг зорин очсон зочдоос халдвар илэрснийг нууцалж байна

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 19 секунд

Токио 2020 зуны олимпын наадмын тамирчдын хотхонд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрсэн тухай зохион байгуулагчид нь Бямба гарагт зарлажээ.

Үүнээс өмнө олимпын наадамд ирсэн гадаадын зочид төлөөлөгчид, холбогдох хүмүүсээс нийт 14 халдварын тохиолдол илрээд байсан юм. Тэдний тав нь тамирчид, долоо нь гэрээт ажилчид, хоёр нь сурвалжлагчид байжээ.

Өнгөрсөн хугацаанд олимптой холбоотой гадаадын зочид, Японы талын хүмүүсээс нийтдээ 40 гаруй халдварын тохиолдол илэрсэн юм.

Зохион байгуулагчид дэлхийн аль улсаас ирсэн зочноос халдвар илэрснийг нууцалж байна.

“Олимпын хотхонд явуулдаг тогтмол шинжилгээний үеэр халдварын анхны тохиолдол илэрлээ. Халдвар авсан хүнийг зочид буудалд тусгаарлаад байна” гэж Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такаяа мэдээлжээ.

Токио хотын эрэгт байрлах 44 гектар талбай бүхий тамирчдын хотхонд дэлхийн орон орноос ирсэн 11,000 орчим тамирчин байрлаж байгаа. Тамирчдаас өдөр бүр шинжилгээ авч, шилжилт хөдөлгөөнийг нь хатуу хянаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Бохирын шугамын худагт ажиллаж байсан хоёр хүний нэг нь нас баржээ
Бохирын шугамын худагт ажиллаж байсан хоёр хүний нэг нь нас баржээ
 
Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.