Дорнод аймгийн Хэрлэн сумын зургаа дугаар багийн “Шүр” худалдааны төвийн хашаанд дөрвөн метрийн гүнтэй бохирын шугамын худагт цэвэрлэгээ хийж байсан хоёр хүн ухаан алдаж унасан тухай дуудлага иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Шүр худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюу” дэлгүүрийн бохирын шугам бөглөрснөөс бохирын шугамын худагт цэвэрлэгээ хийж байсан “Дорнод нийтийн аж ахуйн үйлчилгээ”-ний газрын ажилтан У /25 настай, эрэгтэй/ ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Харин “Оюу” дэлгүүрийн ажилтан Ө/37 настай, эмэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.