Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 46 дахь өдрөө гүйж, Дорнод аймагт хүрч, бариандаа орсон. Тэгвэл ахлах ахлагч Э.Даваажамцын гүйхдээ өмссөн дүрэмт хувцсыг Монгол цэргийн музейд хадгалахаар болсон байна.
Э.Даваажамц зургадугаар сарын 2-нд Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 километр газрыг туулахаар гараанаасаа гараад байсан. Анх төлөвлөсөн хугацаанаасаа эрт буюу энэ сарын 5-нд Улаанбаатар хотод ирсэн тэрбээр гүйлтээ цааш үргэлжлүүлэн Дорнод аймаг хүртэл гүйхээр болсон билээ. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 46 дахь өдрөө гүйж, нийт 2000 гаруй километр замыг туулсан юм.