Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Улаанбаатарт 609, орон нутагт 636 тохиолдол бүртгэгдэж, 21-80 гаруй насны 10 хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1246 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 140.530 болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 609 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 636 тохиолдол орон нутагт, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 8195

-Хүндэвтэр 3303

-Хүнд 1169

-Нэн хүнд 221 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 21776 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3540 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 111.064 болж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 11632 иргэн байна. Үүний 2593 нь жирэмсэн, 30708 хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 699 болов.Тодруулбал, 21-40 насны 2, 41-60 насны 1, 61-80 насны 1, 80-аас дээш насны 6 хүн нас баржээ.

Өнөөдөр ажиллах шинжилгээний ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах шинжилгээний ЦЭГҮҮД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.