Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрүүл мэндийн ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлж байгааг тусгай албаны шугамаар мэдсэн, үүнийг эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж үзнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын ажилчдыг өргөсөн тангарагтаа үнэнч байхыг сануулав. Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарыг улстөрөөс ангид байлгах ёстой. Улстөрчдөд хандаж хэлэхэд, цар тахлын амаргүй үед улстөр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй. Энэ улстөрийг дөнгөн данган тэнцэж ядаж байгаа эрүүл мэндийн салбарт хийж албаар хооронд нь талцан хуваах бодлогыг улстөрчид барьж болохгүй. Өмнө вакцин дээр иймэрхүү асуудал үүссэн. Би зарим хүмүүсийн нэрийг хэлсэн. Цаашлаад хэрэв энэ байдал тасрахгүй бол зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрсийг зарлана. Хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд эрүүл мэндийн салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Энэ удаад би туйлын эелдэгээр сануулж байна

Эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилчид Ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бид өргөсөн тангарагтаа үнэнч байх жинхэнэ цаг үе. Энгийн үед бид тангараг яриад, ийм үед зовлон ярьж болохгүй. Энэ л үед бид тангараг ярих ёстой. Иргэдийнхээ талд эцсийн боломжоо дуустал зогсох ёстой. Зогсож ч байгаа.

Энэ салбарын эмч, ажилтнуудад ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн нөлөөлөл өгөх оролдлогыг Ерөнхий сайдын хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ зүйл хийгдэж байгаа. Тусгай албаны шугамаар энэ мэдээллийг би авч байгаа. Үүнийг би эх орноосоо урвасан гэмт хэрэгтэн гэж үзнэ. Шаардлагатай бол эрүүгийн хуулийн хамгийн өндөр арга хэмжээг авах саналыг оруулна. Учир нь энэ цаг үе бол дайн бүхий цаг хугацаа. Бид ийм үед нялцганаж болохгүй" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энгийн үед тангараг яриад, хэцүү цаг үед зовлон яриад байж болохгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энгийн үед тангараг яриад, хэцүү цаг үед зовлон яриад байж болохгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.