Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энгийн үед тангараг яриад, хэцүү цаг үед зовлон яриад байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эрүүл мэндийн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Тэдний цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авч, төлөөллүүдийг үгийг сонсны дараа Ерөнхий сайд тэдэнд хандаж үг хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улсын төсөв ерөөсөө 10 их наяд байдаг. Экспорт багассантай холбоотой 1 их наяд төгрөгийн алдагдалтай явж байна. Төрийн байгууллагууд энэ цар тахлыг татвар төлөгчдийн хүчээр харьцангүй гайгүй давж байгаа. Өнөөдөр 95 мянга гаруй хувийн хэвшлийн ажлын байр шууд үгүй болсон. Шууд бус утгаараа 180 орчим ажлын байр туйлын хүнд байдалд орсон. Төрийн байгууллага хэдийгээр хүнд хэцүү үед ажиллаж байгаа ч цалин нь тасалдаагүй. Монгол Улсын төсөв дээр урьд өмнө нь түүхэндээ байгаагүй их төсөв эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа. Бусад салбарын маш олон хүн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа. Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, орон нутгийн удирдлагууд. Гэхдээ тэд ийм зүйл яриагүй. Тэд харин ч "Эрүүл мэндийн салбарынхан биднээс хүн нөхцөлд ажиллаж байгаа, бид барьцахгүй" гэдгээ хэлж байгаа. Би онцгойгийн залуустай уулзсан. Тэд "Бид яахав дээ тэсээд гарнаа" гэж байна лээ. Би их баярласан. Тэгэхээр үүнийг эрүүл мэндийн салбарынхан маань сайн бодолцох хэрэгтэй. Улсын төсөв маш хүнд байхад эрүүл мэндийн салбарынхан 735 тэрбум төгрөгийн төсөв тавиулна гэдэг бол асар том дэмжлэг шүү. Маш олон салбар бүсээ чангалж байна.

Та бүхэн вакцинжуулалтыг сайн хийж байгаа болохоор хөл хорио тогтоохгүй, эдийн засагт эерэг сэргэлтийн цекл мэдэгдэж эхэлж байгаа. Хэрвээ бид хатуу хөл хориотой байсан бол юун цалин, тодотгол, реформ. Хүнд нөхцөлд орох байсан. Тиймээс энэ бодит байдлыг та бүхэн бодолцож үзээрэй.

Эхлээд та бүхэн минь иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавиасай гэж хүсч байна. Эм тангаа нөөцлөх, дельта орж ирвэл ямар бодлого хэрэгжүүлэхээ ярилцах шаардлагатай байна. Ерөнхий сайдын хувьд эрүүл мэндийн салбар доголдохыг энэ цаг үед хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ үед амаргүй байгааг ойлгож байна. Эрүүл мэндийн салбарын 1000, 1000 хүн Ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна. Учир нь энэ цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байх жинхэнэ цаг үе. Энгийн үед тангараг яриад, ийм хэцүү цаг үед зовлон барьж болохгүй. Харин ч ийм үед тангараг ярих ёстой" гэлээ.

Бичлэг: 72 настай дасгалжуулагч Грег Попович АНУ-ын шигшээ багтай бэлтгэл хийж байна
Бичлэг: 72 настай дасгалжуулагч Грег Попович АНУ-ын шигшээ багтай бэлтгэл хийж байна
 
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
“Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.