Өндөр хүчдэлийн шугамын хязгаарлалтай бүсэд нэгэн компанийн ажилчид газар шорооны ажил хийж асуудал үүсгэж эхэлжээ. Энэ нь шугамын сүлжээг гэмтээж, дахин тоггүй болгох эрсдэлтэй хэмээн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨАК-аас мэдээллээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад, "Өчигдөр 29 дүгээр шугамд гэмтэл гарсны улмаас нийслэл болон зарим орон нутаг тоггүй болсон. Тиймээс бид шугамын дагуу үзлэг хийж явтал СХД-ийн авто оношлогооны хажууд байрлах өндөр хүчдэлийн шугамын хязгаарлалттай бүсэд нэг компанийн ажилчид шугам давж, газар шорооны ажил хийж байна. Энэ нь шугам сүлжээг гэмтээж, нийтээрээ дахин тоггүй болох эрсдэлтэй тул хууль бус ажлаа зогсоохыг хүссэн ч тэд бидний үгийг хүлээж авахгүй, эсэргүүцэж байна" гэлээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.