Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд ажиллахгүй байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн байна. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг, "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл. Өчигдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэлсэн. Ажлын өдрүүдэд 12.00-13.30 цаг хүртэл, 16.00-18.00 хүртэл, 20.00-22.00 цаг хүртэл ажиллана. Долоо, долоо хоногийн зайтайгаар бямба, ням гарагуудад 23.00 цаг хүртэл ажиллуулах зохион байгуулалттай байна.
Мөн усаа зөөдөг гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Төвийн шугамтай холбогдсон байгаа. Цаад талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэн доторх мод, ногоог манай зориулалтын машинууд услаад явж байгаа. Усан оргилуур төвийн шугамд холбогдоод усаа оргилуулан ажиллаж байгаа" гэв.