Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Элчин сайдуудыг нэг орноос нөгөө улс руу царцаа шиг нүүлгээд байдгаа болиулмаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Элчингээр томилогдохоор орж ирж байгаа хүмүүсийг дэмжих болно. Гэхдээ хоёр элчинг дэмжихгүй. ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар дараа олон ч элчин сайдуудын томилгоог оруулж ирэх байх. Дараах зүйлүүдэд анхаараач гэж хүсмээр байна.

Нэгдүгээрт, 50:50 гэдгийг баримаар байна. 50: 50 гэдэг нь 50 нь Гадаад харилцааны яамнаас, 50 нь гаднаас. Одоо оруулж ирсэн 24 хүний 13 нь ГХЯ-наас, 11 нь гаднаас гэхээр бараг блансаа барьж байна. Цаашдаа үүнийг анхаараарай. Элчин сайд гэдэг бол зөвхөн дипломат хүний ажил биш. Улстөрийн өнгө аяс ч бий. Улс орноо төлөөлж байгаа учир улстөрч, бизнес, урлаг соёлын салбарт амжилттай яваа, хэл усны шаардлага хангасан хүмүүсээ татаж оролцуулмаар байна. Цус сэлбэлт хийх хэрэгтэй.

Хоёрдугаарт, жендерийн асуудалдаа анхаармаар байна. Энэ оруулж ирсэн 24 хүний 3 нь л эмэгтэй байна. Үнэхээр томилох хүнгүй бол өөр хэрэг. Гэтэл ГХЯ-ны гол гол газрын дарга нар ихэвчлэн эмэгтэйчүүд бий шүү.

Гуравдугаарт, нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог.

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй. Энэ уг нь миний хуурай дүү. Гэхдээ зарчим гэж байх ёстой. Р.Алтангэрэл Канадад ажиллаад л монголд ирээд дахиад өөр улс руу томилогдоод, тэндээсээ дахиад Женев яваад л. Ийм байж болохгүй.

Мөн албан тушаалыг харгалзаж явуулмаар байна. Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг дэмжиж чадахгүй. Хэл устай сайн хүн байна л даа. Гэхдээ энэ хүнийг дөнгөж энэ жил тус улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилчихоод байгаа. Гэтэл томилогдоод хэдхэн сарын дараа Элчин сайдаар томилохоор Францууд яаж хүлээх авах уу. Шат дараатай томилогдох ёстой шүү"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Зарим элчин сайдуудаас болж дипломат албаны нэр хүнд зарим улсад их унасан. Тиймээс энэ нь улс эх орны хувьд, бизнес эрхлэгчдийн хувьд хүндрэлтэй байдаг. Тиймээс та бүхэн улс орноо төлөөлж байгаагийн хувьд хариуцлагатай байх хэрэгтэй. Гишүүд гадаад харилцааг эдийн засагжуулах хэрэгтэй гэж ярьж байна. Энэ асуудалд "Мэдээллийн технологийн чөлөөт бүс" байгуулах, болгох тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Хэрвээ энэ хууль УИХ-аар батлагдвал Монгол Улсыг "Мэдээллийн технологийн чөлөөт бүс" болгож олон улсад зарлана. Энэ бол Элчин сайдуудад гадаадаас хөрөнгө оруулалт хийх, оюуны экспорт хийх бололцоог нээж өгөх хууль юм" гэлээ.

Ч.Ундрам: Монголчуудыг гадаадад сургахаас гадна гадныхныг монголд сургамаар байна
Ч.Ундрам: Монголчуудыг гадаадад сургахаас гадна гадныхныг монголд сургамаар байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.