Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Монголчуудыг гадаадад сургахаас гадна гадныхныг монголд сургамаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 6 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Монгол Улс экспортлогч орон болмоор байна. Бид мал аж ахуй, хөдөө аж ахуйтай холбоотой бүтээгдэхүүнүүдээ экспортолдог болмоор байна. Мөн боловсролын тал дээр анхаарч, монголынхоо эрдэмтдийг олон улсад холбож, гүүр нь болж явмаар байна. Мөн гадаад иргэдийг монголд сургах асуудлыг ярих хэрэгтэй. Дандаа монголчууд гадаадад сургахаас гадна гадаад иргэдийг монголд сургах хэрэгтэй. Энэ тал дээр Элчин сайдууд ажилламаар байна.

УИХ-ын гишүүдээ та нар сайн ашиглаарай. Гадаад харилцаа бол хүн хоорондын харилцаан дээр нэлээн тогтоно. Тиймээс парламентын гишүүд, бүогээ ашиглах хэрэгтэй. Мөн Элчин сайдуудыг гүйцэтгэлээр нь үнэлэх хэрэгтэй. Хэр хэмжээний хөрөнгө оруулалт татсан, экспортыг бий болгосон, жуулчид татсан, боловсролын хамтын ажиллагааг бий болгосон, төсөл хөтөлбөр татсан гэх мэт энэ гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах хэрэгтэй. Улмаар холбогдох байнгын хороонд нь танилцуулдаг болвол зүгээр юм болов уу" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Элчин сайдуудын томилгоонд 80 шахам хувь нь дипломат албаны хүмүүс орж ирж байгаад баяртай байна. Урд нь ийм өндөр хуваарь дотроосоо дэвшиж байсан тохиолдол байхгүй. Гадаад харилцааны яам сүүлийн хоёр жил буюу цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрэлцсэн дипломатууд юм. Гадаад харилцааг эдийн засагжуулах асуудлыг олон жил ярьж байна. Элчин сайд болгонд энэ захиасыг хэлээд явуулдаг. Өнөөдөр ч олон гишүүд захиж байна. Үүнийг хэрэгжүүлэх гурван зам бий.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтуудыг татах. Үүнд дотоодын компаниудыг дэмжиж, хамгаалдаг байх ёстой. Мөн гаднаас ямар хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтой байна. Үүний төлөө та бүхэн гутлынхаа улыг элэгдтэл зүтгэх ёстой.

Хоёрдугаарт, Суугаа орноосоо болон хавсран суугаа орноосоо жуулчдыг ирүүлэх. Одоо орж ирж байгаа жуулчдыг тоог хараарай. Тэгээд энэ жуулчдын тоог өсгөхөд та ямар хувь нэмэр оруулав гэдгээ сайн харж, мэдэх ёстой. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ ёсзүйг эрхэмлэж, хувийн ашиг сонирхлоо умартаж, зүтгэх ёстой. Та бүхэн амралтад, аялал, зугаалга, хууль бус наймаа хийх гэж яваагүй. Очсон хүмүүсийг саатуулж, газарчлах гэж яваагүйгээ алхам бүртээ санаж байх ёстой шүү.

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, ядарснаа энэрэн хайрладаг төр засаг байхаа зарласан. Гадаадад байгаа монголчууд бүгдээрээ сайн сайхан амьдралтай байгаа гэж бодохгүй байна. Олон Улсын хэллэгээр тэд эхний үеийн цагаачид буюу хамгийн хүнд хүчир ажлыг хийж, олсон хэдэн төгрөгнөөсөө ямар ч татвар шимтгэлгүй хөрөнгө оруулалт хийж байдаг гавьяатай хүмүүс юм. Энэ хүмүүсийг зовлонг нимгэлж, өрийг дэвтээж, сэтгэлийг тайтгаруулж байдаг, ойрхон гэрийг нь санагдуулж байдаг газар бол Элчин сайдын яам байдаг. Эргээд очих эх оронтой шүү гэдгийг нь байнга сануулж байгаарай. Гадаадад байгаа монголчуудтайгаа үл харьцах, үл тоох, дээрэнгүй харьцах, асуудлыг нь шийдэхгүй байж болохгүй. Ингэвэл та бүхний эргэн татагдах хугацаа ойрхон шүү" гэлээ.

Б.Баярсайхан: Шинээр томилогдож байгаа Элчингүүд тухайн орноосоо жуулчдыг ирүүлэхэд анхаараарай
Б.Баярсайхан: Шинээр томилогдож байгаа Элчингүүд тухайн орноосоо жуулчдыг ирүүлэхэд анхаараарай
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.