Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан уяачид морьтой жагсаал хийж байна. Тэд өглөөнөөс хойш Сүхбаатарын талбайд жагсаж, наадам хийх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Цагдаагийн байгууллагаас цар тахлын үед жагсаал цуглаан хийх шаардлага тавьсан ч шаардлагыг хүлээж аваагүй юм.
Тэгвэл жагсаалд оролцож буй уяачдын морьд Сүхбаатарын талбайд хомоол их гаргаж байна. Харин хомоолыг тус талбайд "Nonaadam" хөдөлгөөний залуус сайн дураараа цэвэрлэж байна. Мөн “NO NAADAM” хөдөлгөөнд оролцогчид энх тайван замаар жагсахыг уриалж байгаа юм.
Э.Мягмарнаран