Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сунгаанд оролцсон зургаан настай хүү мориноос унаж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр болсон хурдан морины уралдааны үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, амиа алджээ.Тодруулбал, тус сумын Ямаат баг Зодохын хөндий гэх газарт сунгаа болж, сунгаанд оролцсон тус аймгийн Өгийнуур сумын Өгий багт суух зургаан настай Х гэх хүүхэд мориноос унаж, нас барсан байна.

Сануулахад, өнгөрсөн сарын 13-нд Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг Их цагаан хөтөл гэх газарт 12 настай хүүхэд моринд чирэгдэж, нас барсан билээ. Түүнчлэн Архангай аймгийн Хайрхан суманд 11 настай хүүхэд морь хөлсөлж яваад унаж, биеийн байдал нь өнөөг хүртэл дээрдэхгүй, хүнд байгааг ХЭҮК-оос мэдээлсэн байдаг.

БАЙР СУУРЬ: Бөхчүүд наадам хойшлуулсан асуудлаар юу ХЭЛЭВ
БАЙР СУУРЬ: Бөхчүүд наадам хойшлуулсан асуудлаар юу ХЭЛЭВ
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.