Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нууранд живж байсан бугын илийг нохой аварчээ”

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 29 секунд

Нууранд живж байсан бугын илийг нохой уснаас авран гаргажээ. АНУ-ын Калифорни мужийн Виржиниа нуурын эрэгт амьдардаг 6 настай Голденхүүдл үүлдрийн Харли нэртэй нохой энэхүү баатарлаг үйлсийн эзэн болсон байна.

Нохойн эзнийг харж зогстол Харли живж буй илийг хармагцаа ус рүү үсрэн оржээ. Нэг харахад нохой эргээс 60 м орчимд сэлж хүрээд бугын илийг эрэг рүү авч ирсэн гэнэ. Бяцхан илийг эргийн зүлгэнд хүргэхийн өмнө эгц эрэг өөд мацаж гарахад нь бас тусалсан байна.

Нохой илийг орхилгүй халамжилж, илийн эхийг ирэх хүртэл дэргэдээс нь огт холдсонгүй. Нохойн эзэн ч Харлиг гэрлүүгээ авч оржээ. Гэтэл маргааш өглөө нь бяцхан илий аврагч эзэнтэйгээ уулзахаар эргэн ирсэн сэтгэл хөдлөм мөч ийнхүү дуранд үлдсэн байна.

Өглөө эрт гадагшаа гарах гэж гаслан хуцаж байсан Харлиг гаргамагц бугын илий дээр очиж, хуучны танилууд бие биесээ үнэрлэн уулзалдсаны дараа тайвширсан нохой гэртээ эргэж иржээ. Сайхан сэтгэлт нохойн эзэн түүгээр ихэд бахархаж байгаа аж.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

САНГИЙН ЯАМ: Төрийн 314.7 тэрбум төгрөгийг байршуулж буй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкууд ЭРСДЭЛТЭЙ нь тогтоогдсон
САНГИЙН ЯАМ: Төрийн 314.7 тэрбум төгрөгийг байршуулж буй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкууд ЭРСДЭЛТЭЙ нь тогтоогдсон
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.