Ковидын нөхцөл байдал хүнд байгаатай холбогдуулан Орхон аймгийн Засаг дарга Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Улмаар баяр наадам тэмдэглэхэд зориулахаар төсөвлөсөн 300 сая төгрөгийн 200 саяыг нь цар тахалтай тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж болон эмчилгээний зардалд зарцуулах юм байна.
Энэ тухай Аймгийн Засаг дарга С.Батжаргал "Удахгүй ИТХ-ын ээлжит хуралдаанаар үлдэгдэл 100 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тодотгол хийнэ. Миний зүгээс цаг үе хэцүү байгаа энэ үед шаардлагатай хөрөнгө мөнгийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн баяр наадмыг тэмдэглэхгүй байх нь зөв хэмээн үзэж байна” гэлээ. Иргэдийн зүгээс цар тахалтай байгаа үед улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм" гэлээ.