Соёлын яамны дэмжлэгтэйгээр түүхэн сэдэвт дүрслэх урлагийн бүтээлүүдийг шинээр төрүүлэх, залуу уран бүтээлчдийн түүхэн судалгааг өргөжүүлэх, урлагийн нөлөөллийг нэмэх, хүүхэд залуучуудад зориулсан цуврал уран бүтээл хийх зорилготойгоор Монголын урчуудын эвлэлээс шагналт бүтээлүүдийн үзэсгэлэнг толилуулж байна.
Уг үзэсгэлэнд МУЭ-ийн ахмад уран бүтээлч МУУГЗ зураач Д.Гунгаа, МУУГЗ зураач Г.Дунбүрээ, Т.Бадамжунай болон залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд нийт 50 гаруй уран бүтээлчийн дүрслэх урлагийн бүх чиглэлийг хамарсан 60-аад бүтээл дэлгэгджээ.
Үзэсгэлэнгээр дамжуулан залуу үедээ дүрслэх урлагтай холбоотой түүхэн цаг үеийн мэдлэгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Э.Мягмарнаран